Эрдоганы ялалт буюу түүний удирдсан 20 жилд Турк хэрхэн өөрчлөгдөв
Хорин жилийн өмнө Турк улс нам жимхэн амьдарч, харин Ойрх Дорнодод Ирак руу халдаж байсан АНУ гол үүргийг гүйцэтгэж байлаа. Харин Арабын хавар, Сирийн дайн өрнөсөн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг бараг л орхиж, харин Эрдоган Туркийг Иран, Орос, Персийн булангийн орнуудын зэрэгцээ бүс нутгийн голлох тоглогчдын нэг болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглажээ.


















