Давидын баримал зэрэг сонгодог бүтээлийн талаар хичээл орохыг эцэг эхчүүд эсэргүүцжээ
Ингээд эцэг эхчүүд гомдол гаргасны дараа сургуулийн зөвлөл захирлын асуудлыг хэлэлцэж, түүнийг сайн дураар ажлаасаа гарах эсвэл халагдах гэсэн сонголт өгсний улмаас Тallahassee Classical School сургуулийн захирал Хоуп Каррасакия ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүнийг ажлаас халах болсон шалтгааныг танилцуулаагүй ч Давидын баримлаас үүдэлтэй гомдлын улмаас ажлаас нь халсан гэж захирал эмэгтэй үзэж байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна.


















