НӨАТ: Маргааш сугалааны тохиролтой
Тус тохиролд 2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.
Тус тохиролд 2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.
Монгол Улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар Валентин нэртэй гурван хүн бүртгэлтэй байгаа ажээ.
Тодруулбал, Канадын Гадаад хэргийн яам иргэдээ Беларусь руу зорчихгүй байх, энэ улсад байгаа бол нэн даруй орхин гарахыг зөвлөжээ. Энэ нь Орос, Украины сөргөлдөөнтэй холбоотой хэмээн Гадаад хэргийн яам тайлбарласны дээр Беларусьт Канадын төрийн байгууллага байхгүй, Польш дахь Канадын элчин сайдын яам Беларусьт байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэх боломж хомс гэдгийг анхааруулсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэн /том хүн 11, хүүхэд 2/,-ий аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан орон нутгийн төсвөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийх компанийг шалгаруулахаар тендер зарлажээ.
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Туркэд газар хөдлөсний улмаас орон гэргүй болсон, хүүхэдтэй 10 гэр бүлийг Азербайжан улс хүлээн авчээ. Тэд Азербайжанд түр хугацаанд амьдарна гэж Андолу агентлаг мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын нийгмийн халамжийг өнөөдрөөс эхлэн олгоно.
Өнгөрсөн долоо хоногт Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин сүйрч, нэг хот, хороолол бүхэлдээ нурсан тохиолдол ч гарсан юм. Энэ нь барилгын норм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй хэмээн Туркийн олон нийт шүүмжлэн эрх баригчид болон барилгын салбарынхныг буруутгаж, гэм буруутнуудыг олж илрүүлэн, хариуцлага тооцохыг шаардаж байлаа.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
Түүний хувьд зүүн монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч юм.
Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хэдийнэ найман өдөр өнгөрчээ. Цаг мөч өнгөрөх тусам амьд үлдэгсдийг олох нь нэн ховор аз гэж тооцогдохоор байсан ч газар хөдөлснөөс хойш, нэг, хоёр, гурав тэр бүү хэл долоо хоногийн дараа ч нурангин дор тэсэж үлдсэн хүмүүс олдсоор байгаа юм.
ОХУ 2021 оны хоёрдугаар хагаст Украин руу довтлохоор бэлдэж, Владимир Путин орон нутагт ажиллахдаа Ерөнхийлөгчийн онгоц биш харин тусгай хуягт гал тэрэг ашиглах нь олширсон гэнэ. Энэ талаар Михаил Ходорковскийн үүсгэн байгуулсан "Досье" төвд ОХУ-ын Ерөнхийлөгчийн танил ярьжээ. Мэдээлэлд эх сурвалжийн нэрийг нууцалсан байна.
Хятадын судлаачид нисдэг мөн усан доогуур шумбах чадвартай дроны анхдагч загварыг бүтээсэн бөгөөд ингэснээр энэ дроныг олон талаар ашиглах боломжтой аж. Энэ талаар Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Хууль бусаар ховор амьтан агнасан этгээдүүдэд ял оногдуулжээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Э, A.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Туркийн Малатья хотод эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байхдаа савраа гэмтээсэн ч ажлаа үргэлжлүүлж байгаа нохойн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ нохой Кепюк дуудлагатай аврагч нохой аж.
Рианна тоглолт болохоос өмнө "CBS Mornings" нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ "Би тайзнаа нэгэн хүнтэй хамт дуулна. Хэн гэдэг нь одоогоор нууц" хэмээж байсан билээ.
Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд, "хууль бусаар баривчлан саатуулж болзошгүй", шинээр дайчилгаа зарлах магадлалтай тул Орост байгаа Америкийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг зөвлөсөн байна.
“Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэх гэрээтэй. Гэрээний дагуу өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн бол сая 50 автобусыг оруулж иржээ.