Улс орнууд Украинтай эв санаа нэг гэдгээ илэрхийлэн гэрлээ унтраажээ
CNN агентлагийн мэдээлснээр, Их Британийн нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэл, Ромын Колизей, Сиднейн дуурийн театр болон Торонто дахь CN Тауэр цамхагийн гэрлийг болон Латвийн төв талбайн гэрлэн чимэглэлийг "Украины цаг" арга хэмжээний хүрээнд унтраасан байна.
















