Автобусны жолооч, зорчигчидтойгоо хөлдөх шахав
Идэр ес эхэлж, хүйтний эрч тасхийж эхлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд нам зогсчих юм биш биз. Цонх нь битүү цантсан, халаалт нь ажилладаггүй, хаалга нь хаагдсан бол нээгддэггүй, нээгдсэн бол хаагддаггүй автобусаар зорчигчид аргагүйн эрхэнд л үйлчлүүлж байна.


















