Ноцтой осолтой холбоотой олон асуулт хариултгүй ес хонолоо
Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр тээврийн цагдаагийн албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийж "Осол гаргасан хүн манай даргын охин би, бид шалгаж байна, дахин шинжээчдийн баг томилсон" гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Уг осолтой холбоотой олон асуулт хариултгүй хэвээр ийнхүү ес хонолоо. Осолтой холбоотой олон таамаг яриа байгаа ч тэдгээр нь албан ёсоор батлагдаагүй, албаныхан баталж чадахгүй байгаа мэт дүр эсгэж байна. Асуудал цаашид хэрхэн өрнөж, хариултаа хүлээсэн олон асуултад Тээврийн цагдаагийнхан ямар хариулт өгөхийг харах л үлдэж байна.


















