Байнгын хороод хуралдана
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армид алба хаах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, журамд оруулсан өөрчлөлтөөр гадаадын иргэд Оросын армид алба хаах боломжтой болсон гэнэ.
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Орост ял эдэлж байсан Замбийн иргэн Украины дайнд амиа алдсан гэж Замбийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ нь Украины дайнд оролцохоор Орост хөлсний цэргээр татагдсан гадаадын иргэн амиа алдсан анхны тохиолдол болж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Энэ уулзалтыг нээлттэй, шударга яриа болсон гэж Байден мэдэгдээд Ши Жинпинийг "үргэлж тодорхой, шулуун байсан тэр хэвээрээ байна", гэхдээ зарим асуудлаар буулт хийхэд бэлэн байгаа хэмээн өгүүлжээ. АНУ, Хятадын хооронд хүйтэн дайн дэгдэж болзошгүй эсэх талаар сэтгүүлчид асуухад тэрбээр үгүйсгэсэн хариулт өгчээ.
Чипс, шарсан төмс, жигнэмэг, зайрмаг зэрэг хэт их боловсруулсан бүтээгдэхүүнүүд тамхитай адил донтуулж, хамааралтай болгодог гэнэ. Ийм дүгнэлтийг Виржинийн Технологийн дээд сургууль, Мичиганы их сургуулийн сэтгэлзүйчид гаргажээ. Тэдний судалгааны тайлан Addiction сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Камбожид болж буй Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй уулзжээ. Энэ уулзалтын үеэр Ли Көцян Хятад, Австралийн харилцааг хэвийн болгох санал тавьсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Хятадын залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж байгаа талаар SCMP сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар улиралд Хятадын зах зээл дээр их дээд сургууль төгсөгчдийг ажилд авах зар 12,2 хувиар буурсан байна.
Өмнөд Солонгосын алдарт "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса “The Hwasa Show” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгтэй болохоо мэдэгджээ
2021 онд Фэйсбүүк шинэчлэл хийж, нэрээ Meta болгосноор Metaverse-ийн талаар ойлголт дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн.
Даваа гарагт Украины хоёр мужид агаарын түгшүүр зарлажээ. УНИАН агентлагийн мэдээлснээр, Днепропетровск болон Харьков мужуудад агаарын түгшүүрийн дохион дугарсан байна.
Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан
Монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэр ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ГЭР болж гиннесд бүртгэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский G20 дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ баталлаа. Тэрбээр энэ арга хэмжээнд цахимаар оролцон үг хэлэх юм байна.
Улаанбаатар хот болон 16 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 557 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв.
Ардчилсан намын бүлэг хуваарийн дагуу хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна.
Украины цэргүүд өнгөрсөн долоо хоногт Украины өмнөд хэсгийн 179 суурин газрыг чөлөөлжээ. Энэ талаар Украины "Юг" шуурхай командлалын Фейсбүүк хуудсанд мэдээлсэн байна.
Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-т шалгарсан шилдэг 100 оюутныг тодрууллаа.