Запорожийн АЦС-ын ажилтнууд: Биднийг тамладаг, яг л чанга дэглэмтэй шоронд байгаа мэт
Сүүлийн өдрүүдэд энэ станцын хувь заяа болон энд ажиллаж байгаа станцын ажилтнуудын талаарх мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд байгаа юм. The Telegraph сонины сурвалжлагчид Запорожийн атомын цахилгаан станцад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй ярилцахад тэд Оросын цэргүүд хэрхэн баривчилж, тамлаж байгаа талаар болон цөмийн объектын нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн техникүүд байрлаж байгаа талаар ярьжээ. Оросын тал харин энд ямар ч техник байхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм.



















