WP: ОХУ довтлох гэж байгааг Зеленский украинчуудад сэрэмжлүүлээгүйн учир
Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа Зеленский АНУ-аас тагнуулын мэдээ хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн Тагнуулын төв газрын тэргүүн Бернстэй нэгдүгээр сард уулзсан гэдгийг ч баталсан байна. Гэхдээ барууны түншүүд нь дайралт гарч болзошгүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, мэдээлэл нь “ерөнхийлсөн шинжтэй” байсан гэж Зеленский өгүүлжээ.















