Ц.Эрдэмбилэг: Эрүүл мэндийн салбартай холбоотой 144 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн
ЭМЯ-наас салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй ил тод байлгах, иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэх үүднээс санал хүсэлт, гомдлуудыг шийдвэрлэсэн байдлыг мэдээлдэг. Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд 11 эрүүл мэндийн байгууллагыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдийн гомдлыг хуулийн дагуу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг.



















