Бүрдэл Майнинг ХХК-ийн ус ашиглах зөвшөөрлийг цуцаллаа
Туул голд бохир ус нийлүүлсэн
Хойд Солонгосынх зүгээс ирэх цөмийн аюул заналыг энх тайвны байдлаар устгах тал дээр БНСУ Хятадтай хамтран ажиллах эрмэлзэлтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Гэмт хэргийн улмаас эхний таван сарын байдлаар 36 хүүхэд нас барсан, 316 хүүхэд гэмтэл авсан байна. Мориноос унасан бэртэж, гэмтсэн тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Он гарсаар сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхдийн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус 13 хүүхдийн 8 нь нас барсан. Үлдсэн 5 нь биедээ хүнд гэмтэл авсан. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж морины уралдаанд оролцож бус, морь унаж байгаад хүүхдүүд бэртэж байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд 10 хүүхэд өндрөөс унаж гэмтсэн.
асар их даацтай, тээврийн онгоц болох Ан-225 "Мрия" онгоц Киев мужийн Гостомель хотод байхдаа цохилтод өртсөн юм. Энэ онгоцыг сэргээн засахад гурван тэрбум доллар, таван жилийн хугацаа хэрэгтэй гэж Их Британи мэдэгдэж байв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарт нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд, эрх баригч нар үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Гэтэл үнийн өсөлттэй тэмцэхийн оронд Үндсэн хуультайгаа тэмцэж байна. Учир нь Монгол Улсын болж бүтэхгүй байгаа асуудал нь Үндсэн хуультай холбоотой гэж байна. Гэхдээ яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон юм биш үү” гэж хэлмээр байна. МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болж үлддэг байж болохгүй. Хэтэрхий хариуцлагагүй байгаа хэрэг. Хариуцлагыг үндсэн хуулиас бус өөрсдөөсөө нэх. Монгол Улс халуун зунаар хариуцлагын зудад ороод байна.
Инфляцийн түвшин 2021 оны 05 дугаар сард 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатарт 16.2 хувь хүрлээ. УИХ-ын баталсан Төв банкны зорилтоос даваад гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 54 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 33 нь Улаанбаатарт, 21 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Олон эрчүүд нь дайнд явсан Буриадад эсэргүүцлийн акц зохион байгуулсан талаар "Эрх чөлөө" радио мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадын цэргийн алба хаагчдын эхнэрүүд нөхрүүдийг нь дайнаас буцаахыг шаардсан байна.
Казахстаны Ерөнхийлөгч Токаев Бердымухамедовт БНКУ-ын төрийн дээд шагнал болох "Алтын Кыран" одонг гардуулсан бөгөөд "Казах-Туркмений харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан"-ыг нь үнэлэн ийнхүү одон гардуулжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Манай эх оронд жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав. Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1 хүртэл өрнөж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 33 цэг, түр 2 цэгт 35 багийн 117 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Дорнод Хятадын тэнгист Хятад хий олборлохоор зэхэж байгаагийн улмаас Япон улс эсэргүүцэл илэрхийлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Орос улс Украинд дайн өдүүлж, энгийн иргэдийг хөнөөж, нэг улсыг бүхэлд нь сүйрүүлж байгаа тул НҮБ-д, тэр дундаа Аюулгүйн зөвлөлд байх эрхгүй гэж Украины Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдэж байлаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.
Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.
Эрэгтэйчүүд халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг аж.
Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдаалахаар болсон. Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Ингэхдээ нэг хэрэглэгч хамгийн ихдээ наадмын 2 тасалбар, зогсоолын 5 зөвшөөрөл авах боломжтой.
Зургадугаар сарын 25-ны өдөр Японы эрэг орчимд Оросын хөлөг онгоц шатжээ. Энэ хөлөг онгоц Оросын Владивосток руу 570 машин тээвэрлэж явсан байна. Энэ талаар Японы хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар Оросын Motor сайт мэдээлжээ.