XIX зууны сүүл XX зууны эхэн үед хамаарах цацал
Монголчууд эртнээс 5, 8, 9, 10, 13 нүдтэй цацал хэрэглэж ирсэн бөгөөд “хөх мөнгөн тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий эх минь” хэмээн залбирч байгаль дэлхийн ааш аягт зохицон амьдарч ирсэн түүхтэй. Цацал гэдэг нь “газар дэлхийд дээж өргөхөд зориулж хийсэн есөн нүх (нүд)-тэй мод” ажээ. Цацал өргөх нь монгол хүний аж төрөн суугаа нутаг ус, орчлон дэлхий, тэнгэр огторгуйг тахин шүтэж, аргадан тайтгаруулж, хайр энэрлийг нь хүссэн зан үйл юм.



















