Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна.
Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна.
Замын – Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаажээ.
Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албаны төв байранд 10.00 цагаас 15.00 цагийн хооронд зохион байгуулсан.
Энэ үеэр тус албанаас иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг торгохоо урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албатай хамтран өнөөдөр /2018.11.01/ хоёр сургалт зохион байгуулж байна.
Өнөөдрөөс буюу 2018.11.01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачаалал буурах боломжтой юм.
“Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаа юм. Нийслэл дэх шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.
Өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулахад хохирогч “С” нь танил 1990 онд төрсөн “З” гэгчтэй хамт хөдөө явсан бөгөөд “З” нь хохирогчийн амь насыг хөнөөн хээр булсан байсныг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, ирүүлсэн байна.
Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтанд нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаад ирлээ.
Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Орхон аймгийн төвд хангайн бүсийн аймгуудын төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад жендэрийн сургалтыг явууллаа.
Дуучин СТА, Б.Амархүү өнгөрөгч хоёрдугаар сард зодооны хэрэгт холбогдсон. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгасан байна. Маргааш /2018.11.01/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болох аж.
Засгийн газраас гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав.
Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдрөөр ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар мэдээлэл хүргэх, Голомт банкнаас иргэдэд үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөнөөс аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.
Ирэх 11 дүгээр сарын 07-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.
Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2018.10.31/ 10:00-15:00 цагийн хооронд тус албаны төв байранд явагдана. Энэхүү өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчилнэ.
Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд 840 удаа онлайнаар шүүх хуралдаан хийжээ. Өнгөрсөн онд 990 удаа зайнаас шүүх хуралдаан хийсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид онлайнаар шүүх хуралд оролцох нь ихэсчээ.
Буянт-Ухаа дахь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэрчээ.
ОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ.