"Монголын цахилгаан холбоо" ХК-д газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ
Уг мэдэгдлээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамж, Төв шуудангийн баруун хойно байрлах 483 м2 газар бүхий 2 давхар барилгын өргөтгөл нь нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний замын хэсэгт байрлаж, Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн тул 2018 оны аравдугаар сарын 30-ны дотор энэхүү зөрчлөө арилган газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.


















