Дорнод аймгийн хувьд албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдөл, гомдлыг хангалтгүй хэмжээнд шийдвэрлэх, төрийн үйлчилгээний албан хаагчид иргэдээс хууль бус төлбөр хураамж авах зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрч байна. Аймаг, сумын ИТХ болон Тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, Баян-Уул суманд 5, Цагаан-Овоо суманд 4, аймгийн ИТХ-аас 3, ИТХ-ын Тэргүүлэгчид 1 шийдвэрийг эрх хэмжээ хэтрүүлэн гаргажээ.