Орхон голын гүүрнээс автомашин унаж хоёр хүн амиа алджээ
Ослын тухай дуудлагыг 2020.10.17-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 21:30 цагт очиж “Приус-20” загварын автомашиныг “Орхон” голоос татан гаргасан байна.

















