Б.Болд: Шивээхүрэн боомт цайны цаггүй ажиллах болсноор ачаалал эрс нэмэгдсэн
Ээлжийн амралт болон ар гэрийн гачигдлаар явах, ээлжийн жолооч солигдох зэрэгт 14 хоног тусгаарлагдан хорио цээрийн дэглэм сахиж байгаа. Тээврийн хэрэгслийн жолооч нарын халууныг үзэхийн зэрэгцээ хамгаалалтын хувцас, хэрэгсэл ашиглаж байна. Хятадын талд жолооч нар машинаасаа буухгүй байгаа. Хэрвээ Хятадын талд хүлээлт үүсвэл тусгаарлалтын байранд байрлан хонодог.



















