Орон сууцанд гал гарч нэг иргэн угаартаж нас баржээ
Тодруулбал 2020.10.05-ны өдрийн 23:10 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан байна.


















