10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бүс орчимд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.



















