Согтуурсан үедээ өөрийгөө гэмтээгээд өндрөөс үсрэхийг завдсан эрэгтэйг буулгажээ
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 06:39 цагт очиж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгийг хутгаар зүсэж, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.















