"Дашваанжил" ХХК-ийн долоон тонн газ тээвэрлэж явсан чиргүүл унажээ
Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унажээ.


















