Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг гишүүн Д.Лүндээжанцан ирэх долоо хоног хүртэл хойшлуулж өгөх горимын санал гаргасан боловч дэмжигдээгүй юм.















