“Хотын ногоон хөгжил”-ийг хэлэлцлээ
Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Хотуудын дарга нарын форумын хүрээнд “”Хотын ногоон хөгжил сэдэвчилсэн хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга , орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна.















