Засгийн газраа өрсөлдөгч гэж битгий хар
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан.


















