Эрх баригчид Төрийн хэмнэлтийн хуулийг “хүчиндэв”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эхний санал хураалтаар гишүүдийн олонх нь уг хуулийн төслүүдийг дэмжихгүй, унагалаа. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, С.Амарсайхан нарын горимын саналын дагуу дахин санал хураалт явуулж, хүчээр дэмжүүллээ.
















