Байнгын хороод хуралдана
Өнөөдөр байнгын хороодын хуралдаан болно.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг дагуулан яаравчлан шийдвэрлэх асуудал биш. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бүлэг ярилцаж, шийдвэр гаргана” гэсэн мэдээллийг өглөө.
-Хүний эрхийг хамгаалагч иргэн Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, хорихгүй бол үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал нь тогтоогдсон, тогтсон гэр оронгүй, удаа дараа гэмт хэрэг хийж байсан хорихоос өөр арга байхгүй. Харин Ч.Мөнхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах ямар ч нөхцөл бүрдэхгүй байна. Гэрийн хаяг тодорхой, гэмт хэрэгт оролцож байгаагүй, гэмт хэрэг үйлдэх нөхцөлгүй, сэтгүүлч хүн. ТЕГ агнуурын ерөнхий газар болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадал, хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж, дуугардаг хүмүүсийг агнадаг газар болжээ.
АН-ын бүлгээс Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр реформ хийх тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна. Зөвлөмждөө үе үеийн реформыг амжилттай хийж байсан Д.Ганболд, С.Баярцогт, М.Энхсайхан, Н.Золжаргал нараас бичгээр санал аван, боловсруулж байгаагаа тус бүлгээс мэдээллээ.
Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эхний санал хураалтаар гишүүдийн олонх нь уг хуулийн төслүүдийг дэмжихгүй, унагалаа. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, С.Амарсайхан нарын горимын саналын дагуу дахин санал хураалт явуулж, хүчээр дэмжүүллээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд олон тулгуурт хөнгөн галт тэрэг явуулахаар ирэх 05 дугаар сараас ажил эхлүүлэхэд бэлэн болоод буйгаа хотын удирдлагууд мэдэгдээд байна.
“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. Тус хэлэлцүүлгийг НЗДТГ Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, Хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Шимтгэлийг буцаан олгох бол ажилтныг биш ажил олгогчийг дэмжих ёстой. Яагаад ажил олгогчийг дэмжээгүй юм бэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа.
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Даваасүрэнгийн Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.
НИТХ, нийслэлийн удирдлага бодлогоо бодох ёстой. Хороог бэхжүүлнэ гэдэг бол орон тоо, төсөв, материаллаг баазыг нь нэмэгдүүлэхийг хэлэхээс биш жижиглэж, хөрөнгө тарааж хаяхыг хэлэхгүй. Хороо байгуулж, хүн ажилд аваад байгаа асуудлаа нийслэлийн удирдлагууд анхаарах ёстой. Баг, хороог жижиглээд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна гэдэг бол шал худлаа шүү.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр төр хүнд үйлдвэрийн төслүүдийг дэмжихгүй байгаа талаар ярьж, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийж буй тухай ярьсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслүүдийг татан авсныг танилцууллаа. Үргэлжлүүлэн 2022 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжсэнээ мэдэгдээд буй.
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.
Тойрогтоо дээвэр, хаалга засдаг УИХ-ын гишүүдтэй байх уу. Эсвэл 3.4 сая монголчуудыг ажлын байраар хангаж, дэлхийн зах зээл руу гаргаж, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бүтээх асуудлыг ярьдаг УИХ-тай байх уу. Энэ сонголтыг хийх цаг болсон. Тиймээс улс төрийн намууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН-ын дарга нарт шаардлага хүргүүлж байна.
Эдгээр нэгдсэн арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245,3 тэрбум төгрөгөөр буурч, 15,5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245,3 тэрбум төгрөгөөр буурч 17,9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2,4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.