УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Кью эс си” компанитай байгуулсан концессын гэрээг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх, хөрөнгийг төрд шилжүүлэн авах шийдвэрийг гаргасан юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг харъя. Төмөрлөгийн цогцолбор барина гэж 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан. Концессын гэрээний хугацаа 2018 онд дуусах хүртэл юу ч хийгээгүй. Хийсэн ажил нь төмөр зам. Миний авсан мэдээллээр 40 тэрбум орчим төгрөгөөр төмөр зам бариад 90 сая ам.доллараар төрд буцаагаад зарсан.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Ингэхдээ хачирхалтай зүйл хэлсэн. Шүүх бол бүртгэлийн байгууллага гэж. Монголд шүүх институцийг анх удаа бүртгэлийн төдий байгууллага гэж хэлсэн. Ерөнхийлөгч байсан хүний хувьд шүүхийг бие даасан институц гэдгийг ойлгохгүй байна гэж би хувьдаа бодохгүй байна. Энэ бол шүүхийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа юу гэж үздэг байсны илрэл. Шүүхийг өөрийнхөө хараанд оруулж байсны илрэл. Ардчилсан намын нийт гишүүдэд сэрэмжлүүлэг хүргэх гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Ажлын хэсэг гэчихээд ажилласан ч юм байхгүй. Ажлын хэсгийн нэр барьж, УИХ-ын гишүүдэд тараасан ажлын хэсгийн дүгнэлтэд байхгүй зүйлийг сонин хэвлэлээр ийм юм явж байна гэж УИХ-ын индрээс хүмүүсийг гутаан доромжилж, гүтгэдэг чи хэн бэ. Үүнээс болоод Н.Алтанхуяг Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн ойлголтыг ард иргэдэд төрүүллээ. Зээл аваагүй. Баримттай, шударга, үнэн юм ярьж бай, Б.Баттөмөр өө.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг энэ жил нийт 4860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1025 гарааш чөлөөлсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөснөө хэлж байлаа. Үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр УИХ чуулган болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэрийн гурван бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөллөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгөөд буй.
НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Нийслэл-110" менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид өнөөдөр анхны сургалтдаа хамрагдлаа. Өнөөдрийн сургалтаар төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн үнэт зүйлийн талаар хэлэлцсэн бөгөөд бичил төсөл хэрэгжүүлэх зааварчилгааг танилцуулсан юм.
“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод боллоо. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулах юм. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжинэ.
Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдсан. Үүний дараа АН-ын дотоод сонгуулийн хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулсан бөгөөд санал хураалт 74.9 хувийн ирцтэй явагдаж, 96.3 хувийн саналаар эр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ажлын хэсэг байнгын хороодын хуралдаан болно.
Түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.