Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 28-нд боллоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 28-нд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, ялангуяа Хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
Коронавирус халдварын үед цусны бүлэгнэл их байна. Коронавирусийн халдвар нь судасны эндотель эсэд халдварлаж түүнийг шууд гэмтээснээр эндотель эсийн оролцоотой явагддаг цус бүлэгнэлтийн тэнцвэрт байдал алдагдсанаас цус бүлэгнэлтийн хүндрэл үүсэх мөн тархмал хэлбэрээр судасны үрэвсэлд хүргэдэг байна.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.
Грекийн Ерөнхийлөгч Кириакос Мицотакис цас их орсны улмаас хохирол амссан ард түмнээсээ "чин сэтгэлийн уучлалт" гуйжээ.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёругаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.27) аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзлаа.
Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ.
УИХ-ын Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа.
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна.
Гурван сар саатаад байсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргаж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв.
Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсаны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 13 удаа, Дэд хороо 1 удаа, Түр хороо 1 удаа хуралдаж, давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээллийнхээ эхэнд дуулгав.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюутолгой”-н цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь Таван толгой дулааны станц юм. Уг станцийг ашиглалтад оруулахад дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. Бидний тооцоолж буйгаар 2024 оноос эхлэн Таван толгой дулааны станц ашиглалтад орвол "Оюутолгой"-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ бусад эх үүсвэрийг барьж байгуулах шаардлагатай
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингэхдээ Засгийн газраас нийслэлд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар танхим, цахимыг хослуулан хичээллүүлнэ. Харин хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаална. Тухайлбал, ногоон бүсийн сумдад хичээл сургууль 100 хувь танхимаар зохион байгуулна. Хичээлийн хоцрогдол маш их байгаа. Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна. Тэр дундаа 1-3 дугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байгаа. Ингээд хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх шийдвэр гарлаа.