У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг 2024 он гэхэд хог хаягдлаас нь бүрэн цэвэрлэж дуусах ёстой
Өнгөрсөн жил эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн эх үүсвэрийг аюулгүй болгосон. Сүхбаатар хөлөг өнөөдөр онгоц гадаад, дотоодын жуулчдын үзмэр болж хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийг өгүүлэх бодит гэрч болсоор байна.



















