Иргэн бүрийг эрүүл мэндийн оношлогоонд хамруулахад 60.8 тэрбум төгрөг зарцуулна
Манай улс 2018 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил эхэлсэн. Харамсалтай нь иргэдийн идэвх оролцоо сул байгаагаас үзлэгийн үзүүлэлт 10 хувиас дээш гардаггүй. Тиймээс 2022 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан.



















