Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудын томилгооны талаар санал илгээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв.



















