Д.Гэрэл: Зохион байгуулсан хятадын дөрөв, монголын нэг иргэнийг шалгаж байна
Цахим гэмт хэрэгт холбогдсон хятадын 800 иргэнийг тагнуул, цагдаагийнхан илрүүлэн, шалгаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар холбогдох удирдлагууд энэ талаар мэдээлэл хийж, танилцууллаа. Дараагаар нь ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.



















