Сонсгол: ҮСХ-ны дарга Б.Батдаваа эхнэртэйгээ хамт “шүүгдэв”
Нүүрсний сонсгол нүүрс тээврийн асуудлаар үргэлжилж байна. Нийтдээ 5.2 сая тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасаныг шинжээч дүгнэлтдээ дурдлаа. Үүний 25 хувийг ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр, төрсөн дүүгийн хамаарал бүхий компаниуд гаргасан асуудал сөхөгдөж, Б.Батдаваа дарга гэр бүлийн хүний хамт сонсголд “шүүгдэв”


















