Тавантолгой түлш ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нар сонсголд ирсэнгүй
“Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн сэдвийн хүрээнд нийт 9 гэрчийг дуудсан байна. Тэднээс тус компанийг удирдаж байсан, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар болон одоогийн захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нар ирсэнгүй.



















