Намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.
“Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа.
Нүүрсний сонсголын гэрч Б.Ганхуягийг сонсголд оролцуулаагүй асуудал улстөржилт болон үргэлжилж байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр гэрчүүдийг тогтоосон тогтоолд Б.Ганхуягийн нэр байгааг хэлж, түүнийг гэрчээр дуудсан ч хууль шүүхийн байгууллагаас оролцуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Гэтэл УИХ-ын Түр хорооноос шүүхийн байгууллагад Б.Ганхуягийг нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай бичиг ирүүлээгүй гэх утгатай шүүхийн албан бичиг олон нийтийн сүлжээнд тархлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 30 хууль, тогтоомжийг эцэслэн баталж, 5 асуудал хэлэлцэнэ.
Монгол Улс төрийн байгуулламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн үндсэн үүрэг, Үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн худалдан авалтыг ярьж байхад хариуцлага хүлээх хүн нь байхгүй нь дутагдалтай. Давсгүй хоол амтгүй шиг Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй шүү. Түр хороо оролцуулах чиглэлээр ажиллах ёстой.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүсэлт илгээжээ.
Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй тус намын долоон гишүүн хамтран компани байгуулж, Тавантолгой ХК-тай 50 000 тонн нүүрсний гэрээ байгуулсан асуудал яригдсан.
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн нүүрсний хулгайтай холбоотой сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Нүүрсний сонсгол үргэлжилж, Тавантолгой ХК-ийн борлуулалтын асуудлыг хэлэлцэж байна.
Нүүрсний сонсгол Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын асуудлаар үргэлжилж байна. Энэ хэсэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар гэрчээр дуудагджээ. Учир нь тэд Тавантолгой ХК-тай гэрээ байгуулсан Женерал тек ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмуудад гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн ашиглуулахаас гадна зөвхөн дуудлага худалдаагаар олгохыг заасан байдаг. Гэтэл 2022 он хүртэл дуудлага худалдаа явуулахгүйгээр газар эзэмшүүлсэн байна. Өмнөговь аймаг, Ханбогд сум Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, гадаадын ААН-үүдэд газар олгосон байна. Тухайлбал: