Австралийн иргэн Монголын аялал жуулчлалын элч болов

Австралийн иргэн Монголын аялал жуулчлалын элч болов

Австралийн иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө.

Дэлгэрэнгүй
Туул голын усны түвшин 5-25 см-ээр нэмэгджээ

Туул голын усны түвшин 5-25 см-ээр нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Наадмын урамшуулал дуусахад цөөхөн хоног үлдлээ

Наадмын урамшуулал дуусахад цөөхөн хоног үлдлээ

Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадсан уу? Баяр наадам дуусаж байгаатай холбогдуулан наадмын хямд үнийн баталгаатай сугалаат худалдаа дуусахад цөөхөн хоног үлдлээ.

Дэлгэрэнгүй
Өлгийчүүд цагдаагийн байгууллагын ойг тэмдэглэв

Өлгийчүүд цагдаагийн байгууллагын ойг тэмдэглэв

Баян-Өлгий аймагт Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүх 75 жилийн ойн баярын арга хэмжээ аймгийн төвд ёслол төгөлдөр болж байна.

Дэлгэрэнгүй
Зуслангийн иргэдийн саналыг асууна

Зуслангийн иргэдийн саналыг асууна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

Дэлгэрэнгүй
Гэр хорооллыг хөгжүүлэхэд Солонгос зөвлөнө

Гэр хорооллыг хөгжүүлэхэд Солонгос зөвлөнө

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” – ийн нарийвчилсан зураг төсөл, тендер шалгаруулалт, барилгын хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын До-Хва Инженеринг компанийн Ерөнхийлөгч Ким Жү Хён, БНСУ-ын Дулаан шугам сүлжээ корпорацийн Ерөнхийлөгч Ким Сон Хэ нар гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй
Бага тойрууд “Автомашингүй гудамж” байгуулж, тохижуулна

Бага тойрууд “Автомашингүй гудамж” байгуулж, тохижуулна

Гудамж талбайнхаа зарим хэсгийг автомашингүй болгож иргэдийг амрах, аюулгүй зорчих боломжийг хангадаг жишиг дэлхийн хотуудад бий.

Дэлгэрэнгүй
Бурхан багшид сүсэглэсэн өдөр

Бурхан багшид сүсэглэсэн өдөр

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн их дүйчин өдрийг сүсэгтэн олонтой тэмдэглэн өнгөрүүлэв.

Дэлгэрэнгүй
Хоёр аймагт түймэртэй байна

Хоёр аймагт түймэртэй байна

Өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
“Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл гардуулна

“Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл гардуулна

Тим Көүп нь Монголоос Унгар хүртэл Чингис хааны замаар морин аялал зохион байгуулж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээжээ.

Дэлгэрэнгүй
Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв

Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв

Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн наадам өнгөрөгч өдрүүдэд боллоо.

Дэлгэрэнгүй
Улcын начин А.Алтанхуягт дүүргийн хүндэт тэмдэг гардуулав

Улcын начин А.Алтанхуягт дүүргийн хүндэт тэмдэг гардуулав

Улсын их баяр наадмаар төрсөн долоон начны нэг нь Алтангэрэлийн Алтанхуяг.

Дэлгэрэнгүй
Усны түвшин  нэмэгджээ

Усны түвшин нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.

Дэлгэрэнгүй
Үер усны аюулаас сэрэмжлүүллээ

Үер усны аюулаас сэрэмжлүүллээ

Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт бороо цутгаж, усны түвшин нэмэгдэж байна. Иймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй
Монгол, Японы  цэргүүдийн хамтарсан сургуулилт эхэлжээ

Монгол, Японы цэргүүдийн хамтарсан сургуулилт эхэлжээ

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар болжээ. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм байна.
Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болжээ. Уг ажиллагаанд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, Японы Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Косэ Микио, Японы Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын хэлтсийн дарга Ёошида Масанори нар ирж оролцсон байна. Харин Монгол талаас хамтарсан сургуулилтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нарын удирдлагууд оролцжээ.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.
Б.Дэжид

Дэлгэрэнгүй
Залуус хотоо 3D зургаар чимлээ

Залуус хотоо 3D зургаар чимлээ

“Найрсаг улаанбаатар” гудамж – хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх ашиглагддаггүй болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц 16 -н байршилд /хана талбайд/ 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын зураг авалтын бүс болгожээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн машингүй бүс төслийг хэлэлцэнэ

Нийслэлийн машингүй бүс төслийг хэлэлцэнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагт болно. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн механизми бий болгох тухай, нийслэлийн машингүй бүс төслийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дэлгэрэнгүй
Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан этгээдүүдийг барьжээ

Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан этгээдүүдийг барьжээ

Монголын иргэдийг хууль бусаар Шенгений бүсийн орнуудад нэвтрүүлдэг байсан зохион байгуулалттай бүлгийг Польшийн Цагдаагийн газраас илрүүлжээ.

Дэлгэрэнгүй
149 сая төгрөгөөр Даншиг наадам хийнэ

149 сая төгрөгөөр Даншиг наадам хийнэ

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум болно. Тэгвэл уг наадамтай холбогдуулан Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Арвагар хээр МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар оролцлоо.

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулжээ.

Мөн Өндөр гэгээн Занабазарын тухай түүхэн баримтат кино хийж, түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгож, бэсрэг наадам хийжээ. Түүнчлэн, ойн хүрээнд Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулсан байна. Харин энэ сарын 24-26ны өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү мэдээллэсэн юм. Уг наадмыг нийт 149 сая төгрөгөөр хийж буйгаа тэд онцолсон юм.

Наадам эрлийз морины уралдаанаар эхэлнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-нд эрлийз морины уралдаанаар эхэлнэ. Харин 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийх нээ. Тодруулбал, Даншиг наадам хязаалан, шүдлэн, даага зэрэг насны эрлийз бага, дунд насны морины уралдаанаар эхлэх юм байна. Мөн дээрх гурван насны монгол морьдыг тусад нь уралдуулах ажээ. Харин наадмын хоёр дахь өдрөөс азарга, соёолон, их насны монгол морьдыг уралдуулах аж. Ингэхдээ “тавиач” нэртэй хүүхдийг явуулахгүй гэж наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азрага 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдах нээ. Түрүүлсэн морьдод 8 сая төгрөгийн бай шагнал олгох аж.

512 хүчит бөх зодоглоно
Даншиг наадмын албан ёсны нээлт энэ сарын 25-нд эхлэх юм. Наадмын нээлтэд монголын урлаг соёл, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцох юм байна. Наадамд улс, аймаг, цэргийн цолтой 512 хүчит бөх барилдах аж. Түрүүлсэн бөхөд найман сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд таван сая төгрөгийн бай шагналыг тус тус гардуулах юм байна. Мөн сурын харваа, урлаг соёлын тоглолт, ёслолын буудлага, шашны арга хэмжээ, монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдах аж.
Айргыг НҮБ-д бүртгүүлнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмын хүрээнд монгол айргыг НҮБ-ын соёлын өвд бүргүүлэх юм байна. Түүнчлэн, монголын хамгийн шилдэг айргыг шалгаруулах ёслолыг хийх аж. Энэ үйл ажиллагаа энэ сарын 25-нд болох юм байна.
Дашрамд дуулгахад, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн арга хэмжээний нийт төсөв 500 сая төгрөг болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү “Өндөр гэгээн Занабазарын хийж байсан ажил, уран бүтээлийг алдаршуулах, сурталчилах, судлах ажилд багагүй хөрөнгө зарцуулагдсан. Нийтдээ 500 гаруй сая төгрөгийн төсвөөр ойн үйл ажиллагаа явагдаж байна. Ойн хүрээнд номууд хэвлүүлсэн, гадаад дотоодын төлөөлөгчдөд зориулж баримтат кино, эрдэм шинэжилгээ, соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдсан гэдгийг хэлмээр байна гэв.

Б.Дэжид

Дэлгэрэнгүй
 “Хотын ногоон хөгжил”-ийг хэлэлцэнэ

“Хотын ногоон хөгжил”-ийг хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй