Дэлхийн хүүхдийн өдөр: 130 гаруй улсад хүүхдийн өдрийг тэмдэглэж байна
Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан энэ өдрийг Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулах өдөр билээ.



















