Ихэнх нутгаар дулаарна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
Нийт 203,099 ам.долларын санхүүжилттэй энэ төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 603 дахь, Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай танилцлаа.
Цахилгааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг суманд цахилгаан хязгаарлана.
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөө шөнө /2024.03.15-16-нд шилжих шөнө/ Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр /2024.03.16/ Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газарт хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ.
Өнөөдөр Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүнд байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун нутгаас эхлэн орсон цас маргааш төвийн нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулж байна.
Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагуудад өчигдөр айл өрх, нүхэн гарц усанд автсан есөн дуудлага иржээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Малчдад туслах аян үргэлжилж байна.