МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэлийг сонгон томилжээ
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ.
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Элчин сайд Игавахара Масарү, "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ.
Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд гэрт арван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тэд найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэсэн.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 107 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 17 иргэнийг авран хамгаалсан бол дөрвөн хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Москва хотод ажиллаж, амьдарч буй иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ энэ сарын 15-ны 19:00 цагийн орчимд иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон.
УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.03.25/ хуралдана.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас мөс хайлж, шар усны үерт автах магадлал өндөр байна. Тиймээс Нийслэлийн 34 хорооны 1306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ.
Аргын тооллын 3 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын буюу хаврын дунд сарын шинийн 15, Тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:44-19:12. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч Ч нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.
Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан.
Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр 263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн кэйсийг жишээ болгон татахад, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгаалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэ
Харин тусламж хүртэж байгаа хүмүүсийн мэдээллийг ил тод гаргахгүй. Олон улсын аудитын байгууллагаар шалгуулж байгаа. Тийм учраас бид ил тод мэдээллийг хангаж ажиллана. Улаанзагалмайн байгууллага бүх аймагт хүрч ажиллана. Хүмүүнлэгийн тусламж яг эзнээ олж очих ёстой. Тиймээс зарим газруудад иргэдэд бэлэн мөнгийг нь банкуудаар дамжуулан хүргэнэ. Үүнд ч хяналт тавина.