Тусгаар тогтнолын ордны шинэ эзний сураг
МАН-ын Тусгаар тогтнолын ордон ойрд “хэвлэлийн баатар” болоод байна. АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар төрөөс авсан 11 тэрбум төгрөгийг нь сөхөж баахан бужигнууллаа. Харилцан хэвлэлийн бага хурал зарлацгааж, эцэстээ МАН ганцхан, АН дөрвөн байшин төрөөс авсан болж таарсан. Тэгсгээд намжсан энэ хэрүүлээ “Одоо больцгооё. Өөр асуудлаар улс төр хийцгээе” гэж тохирсон гэх яриа ч байна.



















