Нийслэлчүүд бензинд очерлосон хэвээр байна
Сүүлийн сар гаруйн хугацаанд шатахуун түлш хомсдолд орж байна. Өвөлжилт хүндэрч буй эдгээр өдрүүдэд нийслэлчүүд төдийгүй малчдад маш том цохилт болж байгаа талаар өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Холбогдох албан тушаалтнууд шатахуун хэвийн өгч эхэлж байгаа гэх мэдээллийг өгсөн хэдий ч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж.



















