Автобус компанитай байгуулсан гэрээ дуусаж, нисэх буудал руу явдаг автобус зогсчээ
Хөшигтийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс явж эхэлсэн. Тухайн чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчилгээ үзүүлж байсан билээ. Харин өнөөдөр нийгмийн сүлжээгээр Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ тодорхойгүй хугацаагаар зогссон тухай мэдээлэл гараад байна. Уг асуудлаар нийтийн тээврийн газраас лавлалаа.


















