Г.Эрдэнэчимэг: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, хордлогын шинж тэмдэг илрээгүй
461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг: Хоригдож байх хугацаанд өдөр тутам хяналтын үзлэг хийгээд, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторын шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шилжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовиур байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна" гэв.



















