Шар өвс шатаасан 36 дуудлага бүртгэгджээ

Шар өвс шатаасан 36 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй
Хуульч О.Батхүү банкуудын зээл олголтын шимтгэлийн асуудлаар ШӨХТГ-т хандлаа

Хуульч О.Батхүү банкуудын зээл олголтын шимтгэлийн асуудлаар ШӨХТГ-т хандлаа

Миний бие 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байгаа учир журмаа хүчингүй болгооч гэсэн шаардлага тавьсан. Монголанкны Ерөнхийлөгч тавдугаар сарын 05-ны өдөр намайг хүлээж авч уулзаж, шаардлагын хариу өгсөн. Тодруулбал, банкуудаас шимтгэл авдаг журмыг хүчингүй болгох боломжгүй гэдэг хариу өгсөн. Тиймээс дараагийн шатны байгууллага болох ШӨХТГ-т хандаж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Ж.Энхбат: Албан тушаалаа урвуулан ашигласан ТЕГ-ийн дарга Б.Заяабалд хариуцлага тооц

Ж.Энхбат: Албан тушаалаа урвуулан ашигласан ТЕГ-ийн дарга Б.Заяабалд хариуцлага тооц

Татварын ерөнхий газрын ажилчдын ажлын хувцас оёх ажилд 293 сая төгрөгийн урьдчилгаа гаргаж шилжүүлсэн. Мөн тендер зарлалгүй хувийн оёдлын цехээр оёулах шийдвэр гаргасан байна. Мөн дээрээс нь 9.5 тэрбум төгрөгөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад зориулж барилга байгууламж барьж байна. Татварын ерөнхий газрын нэг болон таван давхарт засвар үйлчилгээ хийх 400 сая төгрөгийн төсөвтэй тендер зарлагдсан байна.

Дэлгэрэнгүй
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

Дэлгэрэнгүй
Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг эх суулт зарлана

Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг эх суулт зарлана

Улсын цэцэрлэг барих шаардлага хүргүүлэхэд газар байхгүй гэсэн шалтгаанаар няцаагддаг. Гэтэл цэцэрлэг барих боломжтой газарт үйлчилгээний байгууллага болон орон сууц барих газар гаргаж, зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгож баригдаж байгаа барилгууд чанарын шаардлага хангаагүй, хүүхдэд ээлгүй орчинг бий болгож байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхдүүд амьдардаг. Гэвч улсын цэцэрлэг нэг ч байдаггүй. Өчигдөр буюу  тавдугаар сарын 8-ны өдөр тус хорооны хоёр хүүхэд авто машины осолд орлоо. Энэ бол хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах,цаашлаад амьд явах эрх зөрчигдөж буй харамсалтай жишээ. Иймд холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

Дэлгэрэнгүй
Урьдчилан сэргийлэх үзлэгт 16302 иргэн хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрчээ

Урьдчилан сэргийлэх үзлэгт 16302 иргэн хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрчээ

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа.

Дэлгэрэнгүй
Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларчээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларчээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн “Задгай” /сумын төв/ Тус сумын нутгаар өчигдөр өдрийн 14:30-15:00 цагийн хооронд салхины хурд 23 м/с хүрсний улмаас тус сумын Соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларсан байна.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн сайд С.Энхболд урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлнэ

Иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар мэдээлнэ. Тодруулбал, Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулах аж.

Дэлгэрэнгүй
Засгийн газрыг огцруулах бүх ний­­­тийн жагсаа­­­лын талаар мэдээлнэ

Засгийн газрыг огцруулах бүх ний­­­тийн жагсаа­­­лын талаар мэдээлнэ

“NoWAR” иргэдийн хөдөл­­гөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх ний­­­тийн жагсаа­­­лын талаар мэдээлнэ

Дэлгэрэнгүй

"Хиймэл зүлэг дээр иргэд ус, ундааны сав, татсан тамхины иш хаяж бохирдуулж байна"

“Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ-ын ТҮА-ны ЗТҮ нар өдөр бүр түүвэр цэвэрлэгээг тогтмол хийж хэвшсэн бөгөөд иргэд ус ундааны сав, амны хаалт татсан тамхины иш зэргийг хаяж орчинг бохирдуулж байна.

Дэлгэрэнгүй
Автобусны жолооч нар үүрэгт ажлаа хийж байхдаа утсаар ярихаа БОЛИНО УУ

Автобусны жолооч нар үүрэгт ажлаа хийж байхдаа утсаар ярихаа БОЛИНО УУ

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн санааг зовоож буй нэг зүйл бий. Автобусны зарим жолооч үүрэгт ажлаа үл ухамсарлаж, утсаар ярих. Тэд чихэвчтэй, чихэвчгүй янз бүрээр нийтийн тээврийг жолоодож байхдаа утсаар ярина. Уг нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг тэд хариуцаж яваа. Автобусаар найман настай балчраас наян настай буурай хүртэл бүгд зорчино. Тиймээс тэд хариуцлагатай, хүлээцтэй байх хэрэгтэй. Гэвч зарим жолооч нар ажлын нөхцөл, үүргээ ухамсарладаггүй, хэнэггүйтдэг.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн хэмжээнд 39 цэгт иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд 39 цэгт иргэдийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт 39 багийн 141 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурна

Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 25 багийн 92 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая эх малын 20.2 сая буюу 72.4 хувь нь төллөлөө. Мал төллөлт баруун бүсэд 80.9, хангайн бүсэд 76.1, төвийн бүсэд 67.0, зүүн бүсэд 69.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байна. 

Дэлгэрэнгүй
Энэ жил их сургуульд элсэх босго оноо 480 байна

Энэ жил их сургуульд элсэх босго оноо 480 байна

Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын босго оноо ижил байхаар байхаар шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.

Дэлгэрэнгүй
ФОТО:

ФОТО: "Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай. тэгвэл энэ өдрийг тохиолдуулан "Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” боллоо. 

Дэлгэрэнгүй
Гүйгчид 7250 км замыг 54 хоногт туулна

Гүйгчид 7250 км замыг 54 хоногт туулна

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ. “Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг 54 хоногт туулна гэв. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй