"CityBus" компанийн 150 гаруй ажилтан тодорхойгүй шалтгаанаар нэгэн зэрэг халагджээ

CityBus" компанийн ажилчид хотын даргад шаардлага хүргүүлж байна. Анх 2017 онд нийслэлийн захирагчийн тушаалаар автобусны картын систем нэвтрүүлж байгаа гэж хянагчаар ажиллуулсан. Бид таван жил ажиллаж байна. Гэтэл 2022 оны тавдугаар сарын 01-нээр тодорхойгүй шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс бид Нийслэлийн засаг даргын тамгын газар ирээд байна. Бид нарын ард олон хүн бий. Нэг л өдөр ажилгүй боллоо.

Дэлгэрэнгүй
Гэр бүлээрээ хийж болох танин мэдэхүйн болзоо

Гэр бүлээрээ хийж болох танин мэдэхүйн болзоо

Урин дулаан цаг ирж цаанаа л нэг сэтгэл сэргэм өдрүүд эхэллээ. Завгүй ажил амьдралын хэмнэлээс түр холдон хайрттайгаа хийх аминчхан болзоо, бяцхан үрстэйгээ хамт байх нандин мөчүүдийн  сонирхолтой санааг энэ удаа шивнэж байна.

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэд 2024 оныг дуустал Монгол Улсад визгүй зорчино

БНСУ-ын иргэд 2024 оныг дуустал Монгол Улсад визгүй зорчино

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.

Дэлгэрэнгүй
Б.Осоргарав: “Оюуномин” хот байгуулах уриалга гаргаж байна

Б.Осоргарав: “Оюуномин” хот байгуулах уриалга гаргаж байна

Тэрбум мод тарих санаачилга, шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон монголын бүх ард түмэнд хандан уриалга гаргаж байна. Монгол Улс 44 жилийн өмнө ОХУ-ын Засгийн газар, ард түмний тусламжтайгаар Эрдэнэтийн овооны эрдэнэс баялгийг түшиглэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг байгуулж байсан түүхэн туршлагатай билээ.

Дэлгэрэнгүй
Булган аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

Булган аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан байна. Тус аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газарджээ.

Дэлгэрэнгүй
Иргэн Г.Хажидмаа Соёлын яаманд “Огцор” шаардлага хүргүүлнэ

Иргэн Г.Хажидмаа Соёлын яаманд “Огцор” шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

Дэлгэрэнгүй

"Эрасмус плас" хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлтийг Европын холбоонд гаргалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй
ИРГЭД: ЭМД-аа төлөөгүй иргэд ч урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй

ИРГЭД: ЭМД-аа төлөөгүй иргэд ч урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй

Би төрийн байгууллагад ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж байна. Гэвч өмнө нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх цогц үйлчилгээнд хамрагдаж байгаагүй. Төлсөн даатгалынхаа хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа. Жишээлбэл, манай хүүхдийн ангийн багшийн гар нь гэмтсэн. Тухайн багш ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлж байсан ч төлөлт нь нэг жилийн хугацаатай тасалдсан. Эрүүл мэндийн байгууллагад эмчийн тусламж авахаар очиход эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэг жилийн хугацаатай тасалдуулсан гээд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Хэдийгээр тухайн иргэн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй ч өмнө хэчнээн төгрөгийн эрүүл мэндийн даатгал төлсөн. Тэр хэмжээгээрээ эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн хэмжээнд 40 цэгт иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд 40 цэгт иргэдийг дархлаажуулна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 13, II тунд 22, III тунд 83, IV тунд 60, нийт 178 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

 Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд мал эмнэлгийн төрийн болон төрийн бус байгууллагын 230 орчим төлөөлөгч оролцож, мал эмнэлгийн  үйл ажиллагааны бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Дэлгэрэнгүй
Он гарсаар 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Он гарсаар 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй
ФОТО: Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн талбай засжээ

ФОТО: Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн талбай засжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг улсын төв цэг Сүхбаатарын талбайд анх удаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай дээр байгуулж зохион байгуулах гэж байна. “UB CUP 2022” тэмцээн тавдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд  нийслэлийн есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм.

Дэлгэрэнгүй
“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч буй. Мөн сүүлийн хоёр жилд цар тахлын үр дагавар хэвлэл мэдээллийн зах зээлд ч нөлөөлөн, дэлхий дахинд хэвлэл мэдээллийн орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Иймээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум энэ удаад дээрх асуудлуудыг хөндөн хэлэлцсэн юм. Түүнчлэн арга хэмжээнд МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар болон нийслэлийн 500 гаруй сэтгүүлч оролцлоо.

Дэлгэрэнгүй
Мөсөн дээгүүр явган зорчих болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явган зорчих болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс байрандаа,  хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Дэлгэрэнгүй
О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнэ зургаадугаар сар хүртэл тогтвортой байна

О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнэ зургаадугаар сар хүртэл тогтвортой байна

Засгийн газраас өмнө жилийн арваннэгдүгээр сараас  коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны нөөц бүрдүүлэлтийг 45 хоног болгосон. Сүүлийн 30 жил шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх журмаар ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нөөц хэвийн байна. Мөн үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Энэ хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зэх зээл дээр  2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн. Энэ нь 2013 оноос хойших өндөр өсөлт. Энэ өсөлт нь 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахин 45-48 хувиар өссөн байна. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг АИ-92 болон дизель түлшний үнэ гэсэн үг. Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард эрдэс баялгийн 2024 он хүртэлх  прогнозыг гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Хоёр бөхөөс сэргээш илэрчээ

Хоёр бөхөөс сэргээш илэрчээ

Нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрчээ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг Баянбууралд зогсоно

Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг Баянбууралд зогсоно

Улаанбаатар- Дархан чиглэлд дөрөвдүгээр сарын 21-нээс өдөр бүр нэмэлт галт тэрэг аялж эхэлсэн. 

Дэлгэрэнгүй
Булганд гарсан гал түймрийн голомт руу нийслэлээс нэмэлт хүч илгээжээ

Булганд гарсан гал түймрийн голомт руу нийслэлээс нэмэлт хүч илгээжээ

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Мөн нэмэлт дуудлагаар Ггал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлджээ.

Дэлгэрэнгүй
Өөрийгөө ч, хүүхдээ ч хөгжүүлэх боломжтой онцгой газрууд

Өөрийгөө ч, хүүхдээ ч хөгжүүлэх боломжтой онцгой газрууд

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, аавуудад ажил, карьер, хүсэл мөрөөдлөө хойш тавих сонголттой тулгардаг. Тэгвэл хүүхдээ харангаа өөрийгөө ч орхигдуулахгүй байх тохилог газрууд Улаанбаатарт хэд хэд бий. Бидний бэлтгэсэн энэхүү мэдээлэл бяцхан сахиусан тэнгэртэй хэн бүхэнд хэрэгтэй байх болно.

Дэлгэрэнгүй