"Монголын махны холбоо иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилготой"
Сүүлийн өдрүүдэд махыг химийн бодистой хольсон асуудал гаргаад байгаа үйлдвэр Монголын махны холбоонд хамааралгүй үйлдвэр юм. Монголын махны холбоо ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилготой ажилладаг байгууллага.Монголын махны холбоо бол мах, махан бүтээгдэхүүний 67 үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн байгууллага. Мах боловсруулдаг дулааны үйлдвэр, мал төхөөрөх үйлдвэрүүд ч мөн махны холбоонд хамааралтай, уялдаа холбоотой ажилладаг.



















