Үр тарианы тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна
Хаврын тариалалтын ажил 05 дугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна.



















