Б.Болдбаатар: Үндэсний морьт харвааны спортыг хөгжүүлэх ажилд эргэлт буцалтгүй орсон
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын уралдаан тэмцээнд оролцоход төр засгаас ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргадаг. Жишээлбэл, энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд “Эвт сум” морин сургалтын төвийн үүсгэн байгуулагч, морьт харваач, сургагч, дасгалжуулагч Б.Эрдэнэбат хувийн машинаа ломбардад тавиад ирсэн. Машиныхаа зээлийг хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Үндэсний морьт харвааны холбооны тамирчин С.Түшигбат БНСУ-д суралцдаг. Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд БНСУ-аас маш их хэмжээний зардал гаргаж, эх орондоо ирж цөөн хоногийн бэлтгэл хийгээд тэмцээнд оролцлоо.



















