Дунд голын давсны артелийнхан жилд 4-5 тонн давс олборлож байна
Монгол Улс цагаан, ягаан болон жамц давсны томоохон ордуудтай. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд гол давсны ордтой. Монголчуудын хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой эх орны баялаг бидэнд бэлээхэн байгаа гэсэн үг.



















