Бурхан багшийн Их дүйчэн өдөр сүрт жагсаал зохион байгуулна

Бурхан багшийн Их дүйчэн өдөр сүрт жагсаал зохион байгуулна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Замын хашлагад жил бүр 50-60 сая төгрөг зарцуулж байгааг эсэргүүцлээ

Замын хашлагад жил бүр 50-60 сая төгрөг зарцуулж байгааг эсэргүүцлээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буйг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Шинээр 50 тохиолдол батлагдаж, 20 хүний биеийн байдал нэн хүнд байна

КОВИД-19: Шинээр 50 тохиолдол батлагдаж, 20 хүний биеийн байдал нэн хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 50 тохиолдол батлагдлаа. Үүний 35 нь Улаанбаатарт, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас Дундговь аймагт 3, Өмнөговь аймагт 12 тохиолдол батлагдсан байна. 

Дэлгэрэнгүй
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2200 иргэн хэлний шалгалтад бүртгүүллээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2200 иргэн хэлний шалгалтад бүртгүүллээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн систем өчигдөр орой 18.00 цагт хаагдлаа. Системд нийтдээ 2200 хүн бүртгүүлсэн байна. Тэднээс шалгалтад тэнцсэн 355 хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулах аж. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн оюуны өмчийн өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна

Дэлхийн оюуны өмчийн өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна

Дэлхийн оюуны өмчийн газраас  2022 оны энэ өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна.

Дэлгэрэнгүй
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна

Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 7, II тунд 15, III тунд 98, IV тунд 84, нийт 204 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.

Дэлгэрэнгүй
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ

Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ

Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.

Дэлгэрэнгүй
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжийн талаар ярилцлаа

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжийн талаар ярилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.

Дэлгэрэнгүй
Жаргалант, Нүхтийн аманд нэмж газар олгохыг хориглолоо

Жаргалант, Нүхтийн аманд нэмж газар олгохыг хориглолоо

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс өнөөдөр /2022.04.23/ Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл сунгалаа.  

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас хоёр сургууль, зургаан айлын байшингийн дээвэр хууларчээ

Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас хоёр сургууль, зургаан айлын байшингийн дээвэр хууларчээ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төвд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
Ирэх сарын 15-наас хурдан морины уралдаан зохион байгуулах хүсэлтийг УОК-т хүргүүллээ

Ирэх сарын 15-наас хурдан морины уралдаан зохион байгуулах хүсэлтийг УОК-т хүргүүллээ

Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу жил бүрийн  тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдааныг хориглосон байдаг.  Уяачдын хувьд бүтэн жилийн турш морио сойж, унаач хүүхэд, туслах уяач гарган тодорхой ажлын байрыг бий болгож тавдугаар сараас эхлэх хурдан морины уралдаанд бэлтгэдэг. Гэтэл уралдаан эхлэхээс найман хоногийн өмнө хориглосон гэнэтийн шийдвэр гаргасан. Үүнийг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс эсэргүүцэж байна.

Дэлгэрэнгүй
Орхон аймгийн иргэдийн төлөөлөл Н.Алтанхуягийг эргүүлэн татах шаардлага хүргүүллээ

Орхон аймгийн иргэдийн төлөөлөл Н.Алтанхуягийг эргүүлэн татах шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улсын хэмжээнд 15 халдвар шинээр бүртгэгдлээ

КОВИД-19: Улсын хэмжээнд 15 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 15 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 10 нь Улаанбаатарт, 5 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 212 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 5 хүн хөнгөн байна.

Дэлгэрэнгүй
Тарьсан модоо хөрөнгө болгоё, түүнийг нь ТӨР ДЭМЖ

Тарьсан модоо хөрөнгө болгоё, түүнийг нь ТӨР ДЭМЖ

Тун удахгүй бүх нийтээр мод тарих өдөр тохионо. Тодруулбал, жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь БЯМБА гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон хуульчилсан.

Дэлгэрэнгүй
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Б.Энхлэн: Залуус сэтгэлийн түгшүүр ихтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна

Б.Энхлэн: Залуус сэтгэлийн түгшүүр ихтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна

Бельги, Франц, АНУ  гэхэд 2021 оны 3-р сарын мэдээлэлд үндэслэн сэтгэл түгшүүр, сэтгэл хямралын шинж тэмдэгтэй залуучуудын эзлэх хувь хямралын өмнөх үеийн хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтээс хоёр дахин их байсан. Мөн  Их Британийн улсад сүүлд хийгдсэн үзүүлэлтийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад эмэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал гурав дахин, эрэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал дөрөв дахин өссөн. Харин Канадад 15-24 насныхны дунд хүнд хэлбэрийн сэтгэл түгшүүрийн шинж тэмдэгтэй залуусын тоо нэмэгдсэн бөгөөд энэ нь тухайн улсын 25-64 насныхны үзүүлэлтэй харьцуулахад 19 хувиар илүү гэсэн судалгаанууд гарсан. Бусад улс оронд ч гэлтгүй энэ байдал монголд ч бас ажиглагдаж байгаа.

Дэлгэрэнгүй
Азийн шилдгүүд 21 жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд өрсөлдөв

Азийн шилдгүүд 21 жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд өрсөлдөв

Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт боллоо. Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 24, сонгомол бөхийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол, Бахрейн, БНСУ, Иран, Ирак, Йордан, Кыргызстан, Катар, Казахстан, Кувейт, Пакистан, Палестин, Тажикистан, Туркменистан, Сингапур, Сири, Узбекистан, Шри-Ланка, Энэтхэг, Япон гэсэн 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв. 21 жилийн эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээж авсан Монгол Улс нутгийн дэвжээн дээрээ эмэгтэй бөхчүүд дөрвөн мөнгө, таван хүрэл, эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Дэлгэрэнгүй